2011-11-04
Хэн ч буруу сонголт хийж болно
 

Хүн өдөрт хэдэн арван удаа том жижиг сонголтуудтай тулгардаг бөгөөд тэдгээр сонголтыг хийх болгондоо өөрийгөө хамгийн зөв сайн сонголт хийж байна гэж итгэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш байдаг. Хүмүүс өнөөг хүртэл өөрийнхөө амьдарч ирсэн хэв маяг юмуу дур сонирхол зэрэгтээ хамгийн дасал болсон хамгийн ойр зүйлийг сонгоход хүрдэг. Бүр тэр сонголтоос өөрт нь ашигтай юм юу ч байхгүй байхад л тэгдэг гээч. Гэхдээ тухайн хүн өөрөө тэрийгээ сайн мэддэггүй. Бид хэтэрхий завгүй, бодох юм ихтэй байдаг учраас бүх сонголтын цаад утга учирт анализ хийж чаддаггүй. 
Ихэнхи сонголт нь бодол ухамсраас үл хамааран бараг автоматаар бий болдог. Гэтэл аюултай зүйл нь сонголтын автомат механизм нь нарийн боовны дэлгүүрт ороод мушгиа боов биш цагираган боов сонгож авах зэрэг жижиг зүйл дээр төдийгүй зөв замаа олох, гэрлэлт зэрэг том зүйлд ч гэсэн нөлөөлдөг явдал юм. Бидний хувь заяа гэж итгэдэг амьдралын чиглэл заагч нь сонголтондоо хандах хандлагаас өөр юу ч биш билээ. Тийм учраас магадгүй та телевизийн нэвтрүүлэгч болохыг мөрөөдөж байгаа бол сэтгэл дотроо аль хэдийн нэвтрүүлэгч болсон байх ёстой. Энэ бол хөлс хүчээ баран байж ажиллахтай эн зэрэгцэхүйц чухал зүйл. Та яг л цаг хугацааны машинд суугаад ирээдүйд аялаж очоод өөрийгөө нэвтрүүлэгч болсон байхыг баттай харсан мэт өөрийгөө нэртэй нэвтрүүлэгчийн хэмжээнд бодож хүндэлж, шагнаж урамшуулж байх ёстой. Тэгж чадаж гэмээ нь мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийх ёстой хэдэн мянган сонголтууд тань таныг нэвтрүүлэгчийн замд хөтлөн оруулна.
Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг. II дэвтэр

Бичсэн: toodko | цаг: 09:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)