2011-10-31
Өөрт хэрэгтэй зүйлээ үнэн сэтгэлээсээ хүс
   
  Оросын ядуу тосгонд төрж өссөн боловч одоо дэлхийн хэмжээний од болсон нэгэн супер модел ярилцлага өгөхдөө ийм зүйл ярьж байхыг нь сонсож байсан удаатай.
     "Их мөнгөтэй болсныхоо дараа л мөнгө хамгийн чухал нь биш гэдгийг мэдсэн." 
     Мөнгөөр хийж болох бүгдийг хийж үзсэн тэр эмэгтэйн амнаас гарсан үг болохоор сэтгэлд хүрсэн юм. Гэтэл энэ ярилцлагийг хамт үзэж байсан нэгэн танил маань ингэж хэллээ. "Хн, ингэх байсан юм бол яах гэж мөнгөтэй болсон юм бэ? Баячуудын худал хийрхэл....". 
Бид нэг ч удаа хүнтэй үерхэж үзээгүй, хайр сэтгэлийн туршлагагүй найзыгаа "Хайр бол нэг их чухал, сүйд болоод байх зүйл биш" гэж хэлбэл шууд нүүрэн дээр нь шоолж инээнэ. Гэтэл  нэг ч удаа мөнгөтэй байж үзээгүй даржин амьдралтай хүн мөнгө бол ямар ч хэрэгцээгүй зүйл гэж хэлбэл түүнийг огт шоолж инээхгүй. Харин ч бүр толгойгоо дохиж түүний ярианд улам анхаарлаа хандуулдаг. Мөнгөтэй хүн л мөнгөний талаар үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй гэдэг үнэн. 
Хорвоод хүсээгүй байхад аяндаа бий болдог зүйл гэж нэг ч байхгүй. Найдаа ч үгүй байсан аз үе үе ирдэг ч гэсэн тэр бол түр зуурын болоод өнгөрдөг үйл явдлууд байдаг болохоос биш тэр хүний амьдралын төвшинг өөрчилдөг зүйл биш. Зэрэглэл өндөртэй хувиа хичээгчид ахмад үеийнхний сургаалиас гажиж, хирээсээ ахадсан зүйл хүсч, навч мөчрөөр хооллодог жаран хөлт мөртлөө жимс идэхийг мөрөөддөг. Энд хамгийн чухал нь тэд өөрсдийн байгаа байдлаа эрхэмлэж чаддагт байгаа юм. Тэд одоогийн байгаа байдлаа голж сэтгэлээр унаж улмаар хүсэл зоригоо хязгаарладаггүй. Өмнөө байгаа навч мөчрөө амтархан идэнгээ жимс идэх тэр өдрийг мөрөөдөж, жимс идэх бэлтгэлээ урьдчилан хийж байгаа жаран хөлт бол яг мөрөөдөх хүсэх ёстой зүйлээ хүсэхийнхээ хажуугаар одоо байгаадаа талархаж, хөгжил цэнгэлтэй амьдарч байгаа залуу бүсгүйчүүдийн дүр төрх билээ.

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг. II дэвтэр
Бичсэн: toodko | цаг: 19:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)