2011-11-01
Эрчүүдийн амнаас ундаг зарим нэг үг хэллэг болон түүний цаад утга


 “ Би утасдана ”: Жинхэнэ эр хүнд “нөөц буудал” гэж байх ёстой. Өөр сайхан бүсгүй олж чадахгүй бол би чамруу утасдана. Гэхдээ хамгийн гол нь над руу өөрөө залгаад хэрэггүй.
“ Би чамд тохирохгүй”: Чи надад хэрэггүй гэдгийг хэзээ ойлгох юм бэ? Надад хэрүүл маргаан хэрэггүй, тиймээс чи намайг түрүүлээд хаяна гэдэгт найдаж байна.
“ Би тодорхой харилцаанд бэлэн бус байна” : Чи миний мөрөөдлийн бүсгүй биш, гэхдээ би хэн нэгэнтэй учрахдаа унтах хэрэгтэй биз дээ? Тэгээд ч чамд анхааруулаагүй гэж битгий хэлээрэй дээ.
“ Салсан ч чи бид хоёр жирийн нэг сайн найзууд”:  Бүхнийг шинээр эхлэх боломжтой гэж найдахыг хэн ч хориглож чадахгүй.
“Сайн  найзууд болон үлдэе”:  Чи их ядаргаатай юм. Би ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй юу?
“ Харамсалтай нь яг одоо миний хувийн амьдралд цаг хугацаа алга”: Чи миний амьдралаас алга болно гэдэгт найдаж байна.
“ Би ганцаараа баймаар байна”:  Ийм харилцаанаас болж би ядарч байна , гэхдээ энэ үгийг шууд хэлж чадахгүй .
“ Чамайг сонсохгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мэдээж хэрэг сонсож л байна ш дээ”: Эцэст нь сэдвээ хэзээ өөрчлөх юм бэ?
“Зүгээр миний бүх зүйл хэвийн байгаа”: Надад асуудал тулгарчихаад байна. Би  түүнийг шийдвэрлэх гэж оролдож байна. Би сул дорой биш чиний тусламж хэрэггүй. Би өөрөө шийдэж болох уу?
“Тиймээ би цамцаа өөрөө индүүдэж чадна, би том болсон тэгээд ч бие даасан хүн”:- Надад хэн ч хайргүй, намайг хэн ч үнэлдэггүй, салах болсон юм биш үү?
“ Би өнөөдөр ажилтай, маргааш ч гэсэн ажилтай байх болно. Нөгөөдөр ч чадахгүй. Дараа нь томилолтоор явна, хагас жилийн дараа л эргэж ирнэ” : Чи миний сонирхдог эмэгтэй биш гэж би улайм цайм яаж хэлэх вэ дээ.
“Би хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна” :- Надад аймшигтай байна. Гэр бүлээ тэжээж чадахгүй гэж айж байна гэх мэт.


http://www.tanhil.mn
Бичсэн: toodko | цаг: 09:07 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)